МУГТ Э.Цэндбаатарын дараагийн тулаан ирэх тавдугаар сард Лос-Анжелес хотод болно

МУГТ Э.Цэндбаатар Төв Азийн хөнгөн жингийн аваргийн бүсээ хамгааллаа. Тэрбээр өрсөлдөгч Мексик улсын тамирчин Педро Родригезийг 6 дахь раундад буулгаж авлаа.
Манай тамирчин "Гар минь хүнд бэртсэн ч гэсэн би заавал дийлэх ёстой гэж бодсон. Монголчуудаа уйдаамгүй тулаан үзүүлж, аваргын бүсээ хамгаалсандаа баяртай байна. Өрсөлдөгчөө огтхон ч үл хүндэтгээгүй, хүчтэй өрсөлдөгч байлаа." гэв.
"Super featherweight" буюу 57-59 кг жинд оролцсон 29 настай Э.Цэндбаатар энэ удаа "Lightweight" буюу 59-61.2 кг жин ахиж тулалдсан юм. Түүний дараагийн тэмцээний тов гарчээ. Ирэх тавдугаар сард Лос-Анжелес хотод дараагийнхаа тулааныг хийх юм байна. Иймд тэрбээр арав хоног эх орондоо амарчихаад АНУ-ыг зорьж дараагийнхаа тулааны бэлтгэлийг хийх юм байна.






