УЛААНБААТАРТ ӨНӨӨДӨР -5 ХЭМ ДУЛААН БАЙНА

2-р сарын 13, 2025 - 06:38
2 сарын өмнө
 0  16
УЛААНБААТАРТ ӨНӨӨДӨР  -5 ХЭМ ДУЛААН БАЙНА

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Хоёрдугаар сарын 13-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

 2025 оны 02-р сарын 13-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:  Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 хэмийн хүйтэн, Хангай нурууны өвөр бэл болон говийн бүс нутгар 4 хэмийн дулаанаас 1 хэмийн хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

Share:
16

like

dislike

love

funny

angry

sad

wow