МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар таалал төгслөө

2-р сарын 12, 2025 - 08:03
12 өдрийн өмнө
 0  43
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар таалал төгслөө

Монголын сэтгүүл зүйн нэгэн тод төлөөлөл, бидний анд нөхөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгслөө.

Хүүхэд байхаас хэвлэл мэдээллийн салбарт хөл тавин хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөс мэргэжлийн гараагаа эхлүүлэн телевизийн мэдээний сэтгүүлч, редактор, тоймч, албаны дарга, захирал, удирдах түвшинд, 2022 оноос МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байв. Зорилго, зориг золбоо дүүрэн хамтран зүтгэгч, эрхэм нөхөр минь цагаас эрт тэнгэрт дэвшин энэ амьдралд өөрийн орлуулашгүй орон зайг үлдээн одсонд гүнээ харуусан эмгэнэн гашуудаж байна.

Ум сайн амгалан болтугай.

МСНЭ-ийн Удирдах зөвлөл

Share:
43

like

dislike

love

funny

angry

sad

wow