СТА жүжигчин Т.Бархүү: Би 11 дэх удаагаа цусаа өгч байна

СТА жүжигчин Т.Бархүү цусаа өгдөг болоод уджээ. Тэрбээр "Би 11 дэх удаагаа цусаа өглөө. Цусаа өгөх болгондоо сайхан мэдрэмж авдаг. 10-аас дээш цусаа бэлэглэсэн хүнд “Бахархал” гэдэг ийм гоё тэмдэг өгдөг юм байна. Эрдэнэт хүний амийг аврахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулж байгаадаа баярлаж, өөрөөрөө бахархдаг. Найзууддаа ч цус өгч байгаарай гэж уриалдаг" хэмээжээ.






