Ш.Гүрбазар: Миний нэрийг барьж хандив цуглуулах гэж оролджээ

2-р сарын 3, 2025 - 21:17
21 өдрийн өмнө
 0  111
Ш.Гүрбазар: Миний нэрийг барьж хандив цуглуулах гэж оролджээ
Төрийн соёрхолт уран зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар элэгний хорт хавдартай болсон талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл түүний нэрийг ашиглаж бусдаас хандив гуйж, залилан хийх гэсэн тохиолдол гарчээ.
 
Энэ талаар тэрбээр "Ерөөлд биширье! Өчигдөр та нартаа чинь сэтгэлээ илгээснээс хойш монгол түмэн минь, ерөөл, сургаал, зөвлөмж, тарни, бясалгал хүртэл над руу илгээж би маш их догдоллоо. Тийм билэгшээл, өөдрөг ерөөл дэмбэрэл намайг улам илаарьшуулна гэдэгт итгэл төгс байдгийн хувьд түмэн олныхоо ерөөл дэмбэрлийг л билэгшээн хураах гэснээс өөрийг бодоогүй.

Харин олон түмэндээ нэг зүйлийг сануулахаас аргагүй нь. Гэтэл миний нэрийг барьж өөрийн дансаар хандив нээх гэсэн үзэгдэл гарсныг хүмүүс дуулгажээ. Миний данс "Хаан" банкны 5130004330 гэх данс бөгөөд хэрэв өөр утаснаас хандив хүссэн мэдээлэл гаргавал бүү итгээрэй. 
 
"Олон түмний минь өргөсөн ерөөл
Үүлэнд хүрч болуужин
Орон энэ газарт
Сүүгээр бороо орж байна гэж залбиръяа"
 
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй" хэмээжээ.
Share:
111

like

dislike

love

funny

angry

sad

wow