Атлантагийн бүжгийн тэмцээнээс ''Moon Dance'' хамтлаг алтан медаль хүртлээ
АНУ-ын Атланта хотноо энэ сарын 24-26-ны өдрүүдэд "Atlanta Dancesport Cup 2025" тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Монголын "Moon Dance" хамтлаг оролцож, алтан медаль хүртжээ. Мөн "Moon Dance" клубын өсвөр, бага насны тамирчид иж бүрэн медаль хүртсэн байна. Тус тэмцээнд бүжигчид латин болон стандарт төрлөөр өрсөлджээ.