ГАВЬЯАТ ТАМИРЧИН МӨНХТӨРИЙН ЛХАГВАГЭРЭЛ УАШТ-Д ЗУРГААН ЖИЛ ДАРААЛАН ТҮРҮҮЛЛЭЭ

1-р сарын 23, 2025 - 07:56
9 өдрийн өмнө
 0  10
ГАВЬЯАТ ТАМИРЧИН МӨНХТӨРИЙН ЛХАГВАГЭРЭЛ УАШТ-Д ЗУРГААН ЖИЛ ДАРААЛАН ТҮРҮҮЛЛЭЭ

 Хамгийн олон буюу 37 бөх зодоглосон эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга МУГТ Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүллээ. Тэрбээр Насанд хүрэгчдийн УАШТ-д сүүлийн зургаан жил дараалан түрүүлж байна. УАШТ-ий 97 кг-ын жинд 22 настайдаа түрүүлсэн, “Хилчин” спорт хорооны бөх, Азийн АШТ-ий хоёр удаагийн V байрын шагналт, Роман Дмитриевийн ОУТ-ий хүрэл медальт, өсвөр үе болон залуучуудын, оюутны, насанд хүрэгчдийн ангиллаарх Улсын аварга Ч.Алтангэрэл өнөө жил хүнд жинд үзүүрлэлээ. “Хүч” спорт хорооны тамирчин, Азийн АШТ-ий мөнгө, дөрвөн хүрэл медальт, ДАШТ-ий V байрын шагналт ОУХМ Н.Золбоо Насанд хүрэгчдийн УАШТ-ээс 11 дэх медалиа авсан юм. Тэрбээр Улсын гурван удаагийн аварга төдийгүй уг тэмцээний дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медальтай боллоо. Харин “Алдар” спорт хорооны бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Батмагнай Насанд хүрэгчдийн УАШТ-ээс дөрөв дэх медалиа гардав. Түүний хувьд Насанд хүрэгчдийн УАШТ-ээс нэг түрүүтэй бөх юм.

 125 кг-ын дүн:

  1. М.Лхагвагэрэл (Хилчин)
  2. 2. Ч.Алтангэрэл (Хилчин)
  3. 3. Н.Золбоо (Хүч)
  4. 3. Э.Батмагнай (Алдар)
Share:
10

like

dislike

love

funny

angry

sad

wow