33 бөхөөс гурав нь допинг хэрэглэсэн нь баталгаажиж, гурван сэжигтэй тохиолдол давтан шинжилгээнийхээ хариуг хүлээж байна

1-р сарын 16, 2025 - 09:49
4 цагийн өмнө
 0  17
33 бөхөөс гурав нь допинг хэрэглэсэн нь баталгаажиж,  гурван сэжигтэй тохиолдол  давтан шинжилгээнийхээ хариуг хүлээж байна

Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага Засгийн Газраас баталсан "Допингийн эсрэг Үндэсний дүрэм"-ийн дагуу 2024:11.20-ноос өнөөг хүртэл үндэсний бөхийн 33 тамирчныг өөрийн байгууллагын эрхийн хүрээнд сонгон, допингийн шинжилгээ авч ажиллаж байсан билээ. “Монада” буюу МҮДЭБ нь бөхчүүдээс авсан сорьцоо ХБНГУ-ын Дрезденийн Спортын биохимийн ба Допингийн анализын институтын /Dresdner Strasse 12, 01731 Kreischa, Deutschland/ итгэмжлэгдсэн лабораторит илгээж, допингийн хариуг илгээсэн дарааллын дагуу танилцуулж байгаа талаар МҮБХ-ноос ч мэдээлээд байсан. 33 сорьцын гурваас допинг баталгаажсан байна.

Тэгвэл, дээрх 33 бөхөөс гурав нь допинг хэрэглэсэн нь баталгаажсан байна. Мөн гурван сэжигтэй тохиолдол ч илэрч, давтан шинжлүүлж нягтлуулахаар илгээжээ.

Одоогоор допинг хэрэглэсэн нь тодорхой болсон бөхчүүдэд,

  • Аймгийн арслан Г.Мөнхбаяр (Архангай)
  • Сумын заан А.Баяртогтох (Өмнөговь)
  • Сумын заан Д.Отгонбаяр (Хэнтий) нарыг эх сурвалж бататган нэрлэлээ.
Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow