А.Ундраа: Засгийн ажилд авцалдаа байна уу?
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ЭЗБХ-ны өнөөдрийн хуралдаанаар "ТЭЦ-3"-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийг хэлэлцэх явцад "ТЭЦ-3"-ын төслийг заавал хэрэгжүүл гээд Оросоос тулгаад байгаа юм байхгүй. Бид төсөв дээрээ хуримтлалтай байсан бол хүнээс мөнгө гуйгаад яахав, өөрсдийн мөнгөөрөө барьчих байсан. Бидний байгаа царай л энэ. Мөнгө байхгүй, гэтэл хэрэглээ ихсээд ийм байдалд орчихсон" хэмээсэн юм.
УИХ-ын гишүүн А.Ундраа "ЭТТ компани жилийн эцсийн тайлангаа гаргаагүй, ТУЗ-аараа хэлэлцээгүй байхад нь Компанийн тухай хууль зөрчин мөнгө тараасан. Гэтэл Эрчим хүчний сайд нь мөнгө байхгүй гээд гадаад улсаас зээл гуйгаад сууж байгаа юм бна. Засгийн ажилд авцалдаа байна уу" гэх байр суурийг илэрхийллээ.