Э.Цэндбаатар ирэх сард АНУ-ын Жошуа Ортатай хийхээр болжээ
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 12 дахь тулаанаа Монголд хийхээр болсон. Урьдчилсан байдлаар түүний тулаан 2025 оны нэгдүгээр сарын 24-нд товлогдоод байна. Түүний тулдалдах боксчин нь "12-0, 4КО" гэсэн амжилттай яваа АНУ-ын тамирчин Жошуа Орта байх аж.
Энэ тухай МУГТ Э.Цэндбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийхдээ, "Өнгөрсөн 10-р сард би дэлхийн мэргэжлийн боксын топ 4 холбооны нэг болоx WBA холбооны Хойд Америкын аваргын бүсний эзэн болсон. Тус аваргын бүсээ ирэх 2025 оны нэгдүгээр сарын 24-нд эх орондоо хамгаалахаар боллоо. Миний энэ удаагийн өрсөлдөгч мэргэжилд (12-0, 4КО) амжилттай АНУ-ын тамирчин Жошуа Орта байх юм. Энэ тулааныг WBA холбоо болон MBC буюу Монголын мэргэжлийн боксын зөвлөл хамтран зохион байгуулна. Тэмцээний оргил тулаанд миний бие Жошуа Ортагийн эсрэг тулалдах бол дэд оргил тулаануудад Монголын энэ цаг үеийн жин жингийн шилдэг 5 боксчин Солонгос, Хятад, Казаxстан, АНУ гэсэн орны мэргэжлийн боксчидтой тулалдана. Монголын мэргэжлийн боксын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх энэ тэмцээнийг маань ивээн тэтгэх, хамтран ажиллах компани, хувь хүнтэй нээлттэй хамтарч ажиллана" хэмээжээ.
Тулааныг WBA холбоо болон MBC буюу Монголын мэргэжлийн боксын зөвлөл хамтран зохион байгуулна.