Хубилай хааны усан флотын цэргийн армийн хөлөг онгоцны дурсгалын зоос худалдаанд гаргалаа

11-р сарын 13, 2024 - 11:45
1 сар өмнө
 0  9
Хубилай хааны усан флотын цэргийн армийн хөлөг онгоцны  дурсгалын зоос худалдаанд гаргалаа

Япон улсын Мацүра хотын Такашима арлын далайн гүнээс илрүүлсэн Монголын Эзэнт гүрний үед холбогдох Хубилай хааны усан флотын цэргийн армийн хөлөг онгоцны дурсгал болон түүхэн үйл явдлын 750 жилийн ойг тохиолдуулан соёлын өвүүдийг сурталчлах, олон нийтэд таниулах зорилгоор Соёлын өвийн үндэсний төвийн захиалгаар “Хубилай хааны усан флот” дурсгалын зоосыг үйлдвэрлэж, худалдаанд гаргажээ.


Япон улсын Фүкүока хотын Кюүшюү их сургууль дээр болсон “Хубилай хааны Япон руу хийсэн довтолгооны дараах 750 жилийн түүхийн олон улсын симпозиум” арга хэмжээний үеэр  тус дурсгалын зоосыг олон нийтэд танилцуулжээ. 

Зоосны нүүрэн талд далайн ёроол хэсэгт усны археологийн малтлагаар илэрсэн тухайн үед живсэн хөлөг онгоцны модон суурины ёроол хэсэг болон далайд хөвж буй Хубилай хааны хөлөг онгоцны компьютер график ашиглан сэргээсэн загварыг дүрсэлсэн гэнэ.


Мөн зоосны дээд хэсэгт “Хубилай хааны усан Флот” гэж, доод хэсэгт энэхүү олдворын илэрсэн газар болох “Такашима” арлын нэрийг бичжээ.

Share:
9

like

dislike

love

funny

angry

sad

wow