''Хүүхдийн төлөө сан''-д 19 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ

10-р сарын 24, 2024 - 16:59
2 сарын өмнө
 0  10
''Хүүхдийн төлөө сан''-д  19 тэрбум төгрөгийн орлого  төвлөрчээ

Засгийн газрын 2021 оны 172 дугаар тогтоолоор “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг батлан хэрэгжүүлсэн. Тус журам хэрэгжсэнээс хойших хугацаанд:

• Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлогоос 16.9 тэрбум төгрөг

• “Хүүхдийн фонд” ТББ-аас буюу соёл, урлаг, спортын тоглолтын орлогоос 2.1 тэрбум төгрөг

• Байгууллага, иргэдээс ирүүлсэн хандив 17.2 сая төгрөг, нийт 19 тэрбум төгрөгийн орлого тус санд төвлөрчээ.

Үүнээс олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилттай оролцож тус журамд заасан болзол шалгуур хангасан 217 хүүхдийн шагнал урамшуулал, дэмжлэгийг олгоход 490.9 сая төгрөг зарцуулагдсан байна.

Share:
10

like

dislike

love

funny

angry

sad

wow