5 шарын гармыг өчигдөр нийт 28 удаа хааж, гармын цасыг цэвэрлэхийн тулд 20 минут хөдөлгөөн зогсоосон

11-р сарын 9, 2023 - 09:15
1 жил өмнө
 0  114
5 шарын гармыг өчигдөр нийт 28 удаа хааж,  гармын цасыг цэвэрлэхийн тулд 20 минут хөдөлгөөн зогсоосон

Тээврийн цагдаагийн албаны статистикаар өчигдөр нийт 142 байршилд зохицуулалт хийж ажилласан бөгөөд өмнөх өдрүүдээс осол аваар 30 хувиар нэмэгдсэн болохыг онцлов.

Замын хөдөлгөөний ачаалал үүссэн шалтгаан нь нэгдүгээрт, 391 осол гарч, ослын тоо энгийн өдрүүдээс 30 хувиар өссөн. Хоёрдугаарт, нийтийн тээврээр зорчих хүн багасч, хувийн машины тоо өссөн байна. Өдөрт дунджаар нийслэлийн авто замд 140 машин нэмэгдэж байгаа аж. Гуравдугаарт, 5 шарын гармыг өчигдөр нийт 28 удаа хаасантай холбоотой бөгөөд гармын цасыг цэвэрлэхийн тулд 20 минут хөдөлгөөн зогсоосон гэв. Мөн хоёр байршилд ачааны машин эвдэрч 40-150 минут зогссон гэнэ.

Share:
114

like

dislike

love

funny

angry

sad

wow