23 дугаар сургуулийн захирлыг Зөрчлийн хуулийн дагуу 8 сая төгрөгөөр торгожээ
Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар дунд сургуулийн ариун цэврийн өрөөнд камер байршуулсан асуудал багагүй дуулиан дэгдээсэн. Шалгалтаар тус сургуулийн захирлыг буруутай хэмээн үзэж 8 сая төгрөгөөр торгожээ.
Тодруулбал,23 дугаар дунд сургуулийн ариун цэврийн өрөөнд 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хяналтын камер байрлуулж, зөвшөөрөлгүй дуу-дүрсний бичлэг хийсэн гэх мэдээлэл бий. Иймд сургуулийн захирал “О”-д Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сая төгрөгөөр торгосон нь энэ аж.