Сирул Азхар Австралийн цагаачдын хорих төвд, Азила Хадри шоронд цаазын ялтай тус тус хоригдож байна

4-р сарын 25, 2023 - 11:21
2 жил өмнө
 0  23
Сирул Азхар  Австралийн цагаачдын хорих төвд, Азила Хадри шоронд цаазын ялтай  тус тус хоригдож байна

Ш.Алтантуяагийн гэр бүл Шах Аламын Дээд шүүхээс өөрсдөд нь олгосон нөхөн олговрыг таван сая евро буюу 19 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал гаргасан талаар "The Straits Times" сайтад мэдээлсэн байна. Талийгаачийн ар гэрийнхэн  Дээд шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эсэргүүцэн давж заалдаж байгаа юм. Улмаар давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 19-ний өдөр болсон ч зарим асуудлын улмаас шүүх хурлыг хойшлуулж ирэх  зургаадугаар сарын 13-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэх  тов гарчээ. Мөн Абдул Разак болон Засгийн газрын давж заалдах гомдлыг эл өдөр хянан шийдвэрлэхээр болсон байна.  Сирул Азхар өдгөө Австралийн цагаачдын хорих төвд хоригдож байгаа бол Азила Хадри шоронд цаазын ялтай хоригдож байгаа юм.

 Эргэн сануулахад: 2007 оны зургаадугаар сарын 4-нд Ш.Алтантуяагийн эцэг эх болон хүү нь Азилах Хадри, Сирул Азхар, Абдул Разак болон Малайзын Засгийн газрын эсрэг 100 сая юань нэхэмжилсэн юм. Ш.Алтантуяагийн ар гэрийнхэн нь мэдүүлэгтээ загвар өмсөгч бүсгүйн үхлийн улмаас сэтгэцийн цочрол, сэтгэл зүйн гэмтэл учирсан гэж үзэж, нөхөн төлбөр, хохирлыг төлүүлэхийг хүсэж байгаа билээ.

 

 

Share:
23

like

dislike

love

funny

angry

sad

wow