19 настай жирэмсэн эмэгтэйг нөхрийн хамт олж, эрлийг зогсоожээ

2-р сарын 15, 2024 - 13:49
10 сарын өмнө
 0  363
19 настай  жирэмсэн эмэгтэйг нөхрийн хамт олж, эрлийг  зогсоожээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Онцгой байдлын газар эрэн хайх аврах ажиллагааны нэг дуудлага хүлээн авч сураггүй алга болсон хоёр иргэнийг Говь-Угтаал, Баянжаргалан, Дэрэн, Гурвансайхан сумын мэргэжлийн анги болон Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 7 ажлын хэсэг 11 авто машин, 48 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулжээ. Тодруулбал, 2024 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 19:00 цагийн орчим цагаан өнгийн “subaru forester” авто машинтай 19 настай 6 сартай жирэмсэн эмэгтэй нөхрийн хамт Гурвансайхан сумаас Баянжаргалан сумын зүг гарсан аж. Тэгвэл өнөөдөр тухайн иргэдийг олж, эрлийг зогсоолоо. Тэд 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр цасанд сууж автомашиндаа, маргааш орой нь эзэнгүй айлд хоноод, 15-ны өдрийн 11:30 цагт Их газрын чулуунд байрлах айлд алхаж ирсэн мэдээллийг хүлээн авч, эрлийн ажиллагааг зогсоолоо.Иргэн та бүхэн замд гарахдаа GPS ашиглах, шөнийн цагаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Share:
363

like

dislike

love

funny

angry

sad

wow