11 настай охид, хөвгүүдийг хүний папиллома вирусний эсрэг вакцинд хамруулна
Манай улсад 2023 оны жилийн эцсийн байдлаар умайн хүзүүний хорт хавдрын 425 шинэ тохиолдол бүртгэгдсэний 5.9 хувийг хортой хавдар эзэлж байна. Урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь хүний папиллома вирусний эсрэг вакцин юм.
Тиймээс Засгийн газрын тогтоолоор дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж 11 настай охид, хөвгүүдийг хүний папиллома вирусний эсрэг вакцинд хамруулахаар тусгажээ.