1072 хувьцааны ногдол ашиг 256 мянган төгрөгийг энэ сарын 25-наас олгоно

3-р сарын 4, 2024 - 09:48
10 сарын өмнө
 0  96
1072 хувьцааны ногдол ашиг 256 мянган төгрөгийг энэ сарын 25-наас олгоно

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр хуралдаж, компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 285 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.

Ногдол ашгийн татварын дараах дүн буюу 256,000 төгрөгийг 2024 оны гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд багтаан олгохоор болсон байна.

Компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулснаар үйл ажиллагаа эрс сайжирч, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашиг тараах боломж бүрджээ.

Share:
96

like

dislike

love

funny

angry

sad

wow