100 жил тэмдэглэх болохоор мөнгөтэй болчдог хүүхдийн цэцэрлэг засах болохоор мөнгөгүй төр

8-р сарын 21, 2023 - 07:29
1 жил өмнө
 0  19
100 жил тэмдэглэх болохоор мөнгөтэй болчдог хүүхдийн цэцэрлэг засах болохоор мөнгөгүй төр
Төв аймгийн хүүхдийн цэцэрлэг засвар хийх мөнгө байхгүй. 100 жилийн баярт хамаг мөнгө үрээд одоо хүүхэд эмнэлэг, цэцэрлэг яах вэ. 9 сарын 1 болох гэж байна, ийм байдалтай л байна. Фото зурагнаас та үнэн төрхийг нь харж болох юм.

Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн цэцэрлэг энэ хичээлийн жилд хүүхэд хүлээж авах боломжгүй талаар аймгийн иргэд цахим хуудастаа бичжээ. Тодруулбал, цэцэрлэгийн барилга насжилтаас шалтгаалж мөөгөнцөртөж хана нь нуралт үүсч, дээвэр нь хууларч, тааз нь цуурсан байна. Энэхүү цэцэрлэгийн барилгад бүрэн засвар хийх шаардлагатай талаар өнгөрсөн өвөл мөн эцэг, эхчүүд нэгдэж хүсэлт гаргаж байжээ. Гэвч засварын ажилд шаардлагатай төсөв батлагдаагүй аж.

Зүүндэлгэр баг нь сумын төвөөсөө алслагдсан, 500 гаруй өрхийн 2000 орчим иргэн амьдардаг бөгөөд цэцэрлэгээс гадна эмнэлгийн барилга нь ч мөөгөнцөртөж мууджээ. No description available.

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow