Өсвөр насны хүүхдүүд машин жолоодож, зөрчил гаргажээ
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт 2023 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 01 цагийн үед тус сумын ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч болох 13-14 насны 5 хүүхэд Камри маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасныг Хэнтий аймгийн цагдаагийн газар илрүүлэн шалгаж байна.Иргэн С-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг 13 настай хүү нь "хөгжим сонсоно" хэмээн авч гараад жолоодсон урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч, насанд хүрэгч, тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн насанд хүрээгүй хүүхдэд болон бусдад жолоо шилжүүлэхгүй байх, тээврийн хэрэгслийн осол гарахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.