Ө.Шижир: С.Зориг агсны хөшөөтэй байр Да.Ганболд тэргүүтэй хэсэг бүлэг хуяа нар зарчиж

4-р сарын 10, 2024 - 09:27
8 сарын өмнө
 0  59
Ө.Шижир: С.Зориг агсны хөшөөтэй байр Да.Ганболд тэргүүтэй хэсэг бүлэг хуяа нар зарчиж

Х.Нямбаатар С.Зоригийн хөшөөг зарсан талаар өөрийн цахим хуудастаа нийтэлсэн билээ. Тэрбээр "Зоригийн хөшөөг заржээ! Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь олон давхар цамхаг барихыг санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-оос улбаатай энэ байгууллага их л эелдэгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л Монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй" гэж бичсэн байдаг.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир энэ тухай өөрийн цахим хуудастаа нийтлэхдээ "Эхлээд хүзүүвч буюу Сүхбаатарын талбайн зүүн талд СТӨ-ний хажууд байрлах манай намын байр зарагдсан, одоо талбайн урд талын С.Зориг агсны хөшөөтэй байр Да.Ганболд тэргүүтэй хэсэг бүлэг хуяа нар зарчиж. Гэхдээ угаас намын байр байгаагүй ч түүхэн дурсгал гэж үзээд авч үлдэх ёстой байсан юм. Олон мянган ардчиллын анхдагчид, партизануудын голомт болсон МоАХ өөрийн өмчлөлийн байрныхаа өмнө анхны зохицуулагч С.Зориг агсны хөшөөг тавья. Хөшөөг нь арай ч зарчаагүй байлгүй дээ…" гэжээ.

Share:
59

like

dislike

love

funny

angry

sad

wow