Өнөөдөр Хонг Конгийг  хүчтэй хар салхи дайрна

9-р сарын 1, 2023 - 12:54
1 жил өмнө
 0  13
Өнөөдөр Хонг Конгийг  хүчтэй хар салхи дайрна

Хүчтэй хар салхины түвшинг наймд эрэмбэлж түүний учруулах гамшгийг даван туулахын тулд бэлтгэлээ базаан ихэнх байгууллага, сургууль, хөрөнгийн бирж хаагдаж Хонг Конгийн хөл хөдөлгөөн зогсонги байдалд орлоо гэж Ройтерс агентлаг мэдээллээ.

Номхон далайн баруун хойд хэсэг, Өмнөд Хятадын тэнгист гурван халуун орны циклон үүсч, Саола, Хайкуи Кироги хэмээн нэрлэгдсэн далайн хар салхи айсуй гэж цаг уурчид мэдээлжээ.

Саола нь 200 км/цаг хурдтай салхилах бөгөөд Хятадын эх газрын хөрш зэргэлдээ муж болох зүүн Гуандунгийн эрэг рүү чиглэнэ. Энэ нь 1949 оноос хойш Гуандун мужийг дайрсан хамгийн хүчтэй таван хар салхины нэг байж ч магад гэж Хятадын эрх баригчид сэрэмжлүүлж байна. Саола хар салхи өнөөдрөөс эхлэн бямба гарагийн өглөө Хонконгт ойртох төлөвтэй байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл байдал огцом муудна гэнэ.

Баасан гарагийн шөнөөс эсвэл бямба гарагийн өглөөнөөс эхлэх хар салхи Хуйдун эргийн дагуу Гуандун дахь Тайшан хүртэл шуурах төлөвтэй гэж Хятадын Үндэсний цаг уурын төвөөс мэдээллээ.

Хонконгийн бүх сургуулиуд баасан гаргийн үдээс хойшоос хаагдах бол өчигдөр хүнсний зах супермаркет, мухлагуудад хүмүүсийн урт дараалал үүсч хоол хүнсээ базаасан бол Хонг Конг руу 14:00 цагийн хооронд бүх нислэг үйлдэж, Бямба гарагийн 10:00  цагийн хуваарийг цуцалжээ.

Хонконгийн ажиглалтын төвөөс Бямба гараг хүртэл хотын усны түвшин мэдэгдэхүйц нэмэгдэж, хүчтэй аадар бороо орж, хүчтэй салхи шуурга шуурч, үер бууж болзошгүй гэж мэдэгдэв.

Share:
13

like

dislike

love

funny

angry

sad

wow