Өмнөд Солонгосын сөрөг хүчний намын дарга хүзүүндээ хутгалуулж, эмнэлэгт хүргэгджээ
Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин Солонгосын Ардчилсан Намын дарга И Жэ Мюн өнөөдөр Бусан хотод ажиллаж байхдаа бусдад хутгалуулсан хэрэг гарчээ. Халдлага орон нутгийн цагаар өглөөний 10:27 цагт Бусаны Гадок арал дээр баригдаж буй шинэ нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцсаны дараа сэтгүүлчидтэй уулзах үеэр болжээ. Энэ үеэр нэг хүн И Жэ Мюний хүзүүнд хутгалжээ. Халдлага болсноос хойш 20 минутын дараа түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Халдлага үйлдэгч газар дээрээ баригджээ.