Монгол Улсын зээлжих зэрэглэл нэг шат ахижээ
Олон улсын “Fitch” агентлагаас Монгол Улсыг гадаад өрийн дарамтаа бууруулж, санхүү,төсвийн сахилга батыг сахихаас гадна валютын нөөцөө тогтмол нэмэгдүүлж, улс төрийн тогтвортой байдлыг бүрдүүлсэн зэрэг үзүүлэлтээр зээлжих зэрэглэлийг "B+ тогтвортой" түвшинд хүргэсэн хэмээн зарласан юм.
Харин өнөөдөр Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “S&P” агентлагаас манай улсын 2024 оны зээлжих зэрэглэлийг “В+ эерэг” болж сайжирсныг мэдэгдлээ.
Ийнхүү зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch Ratings”, “S&P”, “Мoody’s” гэсэн олон улсын агентлагийн хоёр нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В+эерэг” "В+тогтвортой"болгон сайжрууллаа. Зээлжих зэрэглэлийн үнэлгээ нэмэгдсэнээр Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдын итгэх итгэл сайжирч, шууд хөрөнгө оруулалтын суурь бэхжиж, улмаар зээлжих зэрэглэл дахин өсөх дохио болж байна.
Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В+ эерэг” болгон сайжруулахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн гэж “S&P” агентлагийн тайланд дурдсан байна.