Зэрлэг амьтдын шилжилт, хөдөлгөөнийг хянах камер байршууллаа

5-р сарын 15, 2023 - 15:33
2 жил өмнө
 0  16
Зэрлэг амьтдын шилжилт, хөдөлгөөнийг хянах камер байршууллаа

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замд АНУ-ын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Шугаман дэд бүтцийг байгальд ээлтэй төлөвлөх нь” төслийн хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас ажиглалтын камеруудыг суурилууллаа.

Энэхүү камеруудын тусламжтайгаар “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр зам дагуу зэрлэг амьтдын нүүдэллэх, нутаг сэлгэх, ус болон идэш тэжээл хайх зэрэг шилжилт хөдөлгөөний мониторинг хийх, улмаар шугаман дэд бүтцийг мал, зэрлэг амьтдад ээлтэй байдлаар төлөвлөх, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад шаардлагатай дата мэдээлэлтэй болох боломжийг бүрдүүлэх юм.

Share:
16

like

dislike

love

funny

angry

sad

wow