Генерал Г.Болор НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Цэргийн зөвлөхөөр томилогджээ
Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын дарга, Бригадын генерал Г.Болор НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Цэргийн зөвлөхөөр томилогдон, дөрвөн жилийн хугацаатай ажиллах болжээ.
Монгол Улсын анхны эмэгтэй генерал тэрбээр шинэ албандаа томилогдон өнгөрсөн зун АНУ-ыг зорьсон байна. Түүнийг явахын өмнө Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын зөвлөлийн гишүүд үдэж, хүндэтгэл үзүүлсэн байна.