Цагдан хорих 461-р ангид нас барсан иргэний үхэлд цагдаагийн алба хаагч буруутай нь тогтоогдвол ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн

7-р сарын 30, 2024 - 13:53
5 сарын өмнө
 0  55
Цагдан хорих 461-р ангид  нас барсан иргэний үхэлд цагдаагийн алба хаагч буруутай нь тогтоогдвол ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн

Хүний эрхийн дэд хороо Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож, улмаар эмнэлгийн тусламж авах явцдаа нас барсан иргэн О-гийн эрх чөлөөнд халдсан, эрүүдэн шүүсэн эсэх асуудлаарх мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсож буй. Хуралдаанаар холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж хариулт авав.


Энэ үеэр ЦЕГ-ын дарга Т.Сүхболдоос энэ тухай асуудах тэрбээр "Цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаар болон, гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг порокурорт танилцуулж, тус байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгдөг. Мэдээлэл өгөх эсэх зөвшөөрлийг Цагдаагийн байгууллагын дарга өгдөг. Мэдээлэлийг өгүүлэхдээ бид прокурорын байгууллагаас зөвшөөрөгдсөн хэсгийг нь өгүүлдэг гэсэн үг. Хувь хүний эмзэг мэдээллийг прокурорын зөвшөөрөлгүйгээр цагдаагийн байгууллага олон нийтэд мэдээлсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн. Харин цагдаагийн алба хаагч эрүүдэн шүүсэн гэх асуудлыг АТГ чиг үүргийнхээ хүрээнд шалгана. Хэрэв танай алба хаагчид буруутай байна гэж тогтоогдвол би ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байна" хэмээн хариулжээ.


Share:
55

like

dislike

love

funny

angry

sad

wow