О.БАТНАЙРАМДАЛ: Лу.Гантөмөр сайдын тушаал дунд миний нэр байсан ч би зээл аваагүй, шалгуулах болно

5-р сарын 25, 2023 - 10:25
2 жил өмнө
 0  19
О.БАТНАЙРАМДАЛ:  Лу.Гантөмөр сайдын тушаал  дунд миний нэр байсан ч би зээл аваагүй, шалгуулах болно

БЗС-гаас  улстөрд нөлөө бүхий, тэдэнд хамааралтай хүмүүс зээл авсан нь ил болсон.  Энэ асуудлыг  өнгөрсөн долоо хоногт УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал дэлгэж, өөрөө "зээлд хамрагдаж чадаагүй" тухайгаа ярьсан.  

Гэтэл  2013 оны наймдугаар сард БШУ-ны сайд Л.Гантөмөрийн баталсан БЗС-аар суралцах хүмүүсийн тоонд түүний нэр дурдагджээ. Энэ талаар О.Батнайрамдал  өчигдөр цахим орчинд байр сууриа илэрхийлсэн. 


Тэр "Миний хувьд 2013 оны 6 дугаар сард ярилцлагад ороод санаж байгаачлан 60,70-д жагсаж байсан. Түүнээс хойш надтай хэн ч БШУ-ны яамнаас холбогдоогүй. Зээлээ аваарай, гэрээ хий гэж огт хэлээгүй. Хариуцлагатайгаар хэлэхэд БШУЯ-аас БЗС-аас харамсалтай нь  уг нь дэлхийн нэг номерын сургуульд тэнцсэн  боловч зээл аваагүй. Харин яагаад Лу.Гантөмөр сайдын тушаал 2013 оны 8 дугаар сарын 8-нд гаргасан тушаал дунд миний нэр байсаар байтал би зээл аваагүй юм бэ. Тэгэхээр миний нэр дээр түшаал гаргачихаад хэн өмнөөс сольж явсан уу. Аль эсвэл миний нэр дээр тушаал гаргачихаад хэн нэгэн завшсан уу гэсэн хардлага төрж байгаа" гэж байсан.


 Тэгвэл тэр өнөөдөр холбогдох байгууллагуудад шалгуулахаар хандаж байгаа аж.

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow