Абу Дабигийн Их Дуулгад Монголын хоёр тамирчин өрсөлдөнө
Энэ сарын 11-нээс 13-ныг дуустал Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод жүдогийн Их Дуулга тэмцээн болно.
Тус тэмцээнд 29 орны 220 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Манай улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд Б.Эрхэмбаяр, эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Л.Сосорбарам нар өрсөлдөх юм.
Эрчүүдийн 66 кг-ийн жинд 23 жүдоч зодоглохоос Б.Эрхэмбаяр тус тэмцээнд оролцогчдоос чансаагаар тэргүүлж буй тул "А" хэсгийг толгойлно.
Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд есөн тамирчин өрсөлдөнө. Л.Сосорбарам жингийнхээ тэргүүлэгчээр барилдах бол Арабын Нэгдсэн Эмиратын нэр дээр барилдаж буй Б.Хорлоодой чансааны №2 дахь тамирчнаар өрсөлдөнө.