Үхэр: Сөрөг сэтгэл хөдлөлөө сайтар хянаж, тэвчээртэй бай
12 ордын өдрийн зурхай (2024.10.15)
Хонь: Эртнээс хүсэж байсан ажлаа эхлүүлэх болон албан томилолтоор явах боломж гарна. Энэ нь таны санхүүгийн байдлыг сайжруулахад ихээхэн түлхэц болно. Өөрчлөлт шинэчлэлт, адал явдал тохиох таатай өдрүүдийн нэг байна. Гэхдээ урьдчилан төлөвлөөгүй зардал нь таныг ихээхэн сандаргаж, тэвдүүлж магадгүй. Уур уцаар, бухимдал гомдлоо тэвчихийг зөвлөж байна.
Үхэр: Сөрөг сэтгэл хөдлөлөө сайтар хянаж, тэвчээртэй бай. Гэнэтийн санал орж ирж магадгүй. Эсвэл шийдвэр гаргах нөхцөл байдал үүсэх бололтой. Өөртөө тохиох сайн муу зүйлийг хүлээж авахад үргэлж бэлэн бай. Уран бүтээлч хүмүүст сайнаар нөлөөлөх ямар үйл явдал тохионо. Олны дунд биеэ авч явах тал дээр сайн анхаар.
Ихэр: Ажил мэргэжлийн нөхцөл байдал таныг өөрийн ур чадвараа бодит болгох боломж өгнө. Таны урам зоригтой байдал болон эрс шийдэмгий зан эргэн тойрны хүмүүсийг гайхшируулахад хүргэнэ. Эмчилгээ сувилгаа хийлгэх, аялж зугаалах зэрэгт таатай. Сонирхолтой олон хүмүүстэй танилцах боломжийг бүү алд. Харин таагүй хандлагатай хүмүүсээс болгоомжил.
Мэлхий: Таны амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилж мэдэх хүмүүстэй танилцана. Дотоод мэдрэмж болон санаа бодлоо цэгцэлж тайван байдлыг бий болго. Хувийн амьдралдаа хэрэггүй холбоо харилцаагаа таслах хэрэгтэй. Танд ирсэн гэнэтийн мэдээнд тулгамдаж сандралгүй шийдвэр гарга. Буруу гаргасан шийдвэр нь нөхцөл байдлыг буруугаар эргүүлж мэднэ.
Арслан: Төлөвлөгөөнд өөрчлөлт орж магадгүй үе. Аргагүй тохиолдол гарвал өөрчлөх боломжгүй зүйл гэж байхгүй тул тухайн нөхцөл байдал, цаг үеийн шаардлагаар юуг ч өөрчилж болно. Найз нөхдийн нандин холбоо ямар ч үед үргэлжилнэ. Хайр дурлалын харилцаа санаснаас хурдан харилцан итгэлцэлд хүрч, сэтгэлээ нээх бололтой.
Охин: Гаднын нөлөөтэй түрэмгий, бүдүүлэг зан авир ирж магадгүй тул болгоомжтой байхыг зөвлөж байна. Олон нийтийн үйл ажиллагаанд анхаарал болгоомжтой хандаж байгаарай. Таны гаргасан бодит бус төлөвлөгөө нь дэмий хүч зарцуулах эсвэл санхүүгийн алдагдалд орох зэрэг байдалд хүргэнэ. Аливаа маргаан зөрчилдөөнийг хурцатгахгүй байхыг зөвлөж байна.
Жинлүүр: Өнөөдөр өөрийнхөө талаар олон магтаал, урмын үг сонсох нь сэтгэл санааг өөдрөг болгох болно. Гэхдээ зарим хүмүүс бага зэргийн сэтгэл гутралд орж магадгүй. Тиймээс элдэв бодлоор өөрийгөө зовоох хэрэггүй. Хувийн амьдралын зарим асуудалдаа анхаарал хандуулж, хийж амжаагүй ажлаа хий. Удахгүй танд маш их боломж байгаа гэдгийг мэдрэх болно.
Хилэнц: Аливаа үйл явдлыг өөрийн санаачилгаар удирдах бололтой. Томоохон хөрөнгө оруулалт болон худалдан авалт хийхэд азтай одтой байна. Удаан хүлээсэн сайхан мэдээг хүлээн авах магадлалтай. Хийх ажилтай зэрэгцээд таны толгойд ирээдүйн төлөвлөгөө зурсхийн орж ирэх болно. Хувь заяа танд ихийг өгөхөд бэлэн байгаа тул бүх зүйлд нээлттэй байхыг хичээгээрэй.
Нум: Биеийн хүчний ажил их хийж, ачааллаа хэтрүүлэх нь танд таатай зүйлийг авчрахгүй. Үйл ажиллагааны бүхий л хүрээнд авьяас, ур чадвараа ил гаргах, өөрийн дотоод энергийг нээх нь тохиромжтой. Хэрэв та хөрөнгө оруулалт хийх тал дээр ямар нэгэн зүйл сэдсэн бол түүнийгээ хэн нэгэн дотнын хүнтэйгээ хамтарч хийгээрэй.
Матар: Үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөх, ажлын байраа солих зэрэгт тохиромжгүй өдөр. Хэн нэгнээс ашигтай санал ирэх тул эргэлзэж тээнэгэлзэх байх. Гэхдээ боломжийн ашиг орлого орж ирэх магадлалтай тул судалж үзэхэд илүүдэхгүй. Амьдралд тохиох азтай явдалд хэт их итгэх хэрэггүй. Бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай, ээлж дараатай гэдгийг санаарай.
Хумх: Аливаа харилцаанд оролцохдоо өөрийн хэлэх үгээ анхаарч цэгнэх нь хамгийн чухал үе. Санаатай болон санаандгүй хэлсэн үгнээсээ болж хэзээ ч уучлах аргагүйгээр бусдыг гомдоож магадгүй гэж сануулж байна. Магадгүй таны сэтгэл санаа тогтворгүй, уур бухимдалтай байна. Өндөр анхаарал шаардсан ажил хийсний хэрэггүй. Хэрүүл маргаан, хов живээс хол байхыг анхааруулж байна.
Загас: Санхүүгийн байдал сайжирч орлого нэмэгдэнэ. Гэсэн хэдий ч хөрөнгө мөнгөнөөс болж үл ойлголцолд гарах магадлалтай. Аливаа харилцаагаа сайжруулахад харилцан хүндэтгэлтэй, ухаалаг байдлаар хандаарай. Элдэв найр цайллага, хүлээн авалтаас зайлсхийх хэрэгтэйг од эрхэс зөвлөж байна.