Зэвсгээр айлгаж бусдын эд хөрөнгийг дээрэмддэг бүлэг этгээдийг мягмар гарагт буюу маргааш шүүнэ

4-р сарын 1, 2024 - 07:58
9 сарын өмнө
 0  510
Зэвсгээр айлгаж бусдын эд хөрөнгийг дээрэмддэг бүлэг этгээдийг мягмар гарагт буюу маргааш  шүүнэ

Ука хочит Л.Алтанхуягийн захиалснаар Хулнаа хочит Б.Хулансамбуу, Ууганаа хочит Б.Ууганзаяа, Сайхнаа хочит П.Энхсайхан нар нэр бүхий иргэний эд хөрөнгийг авахаар заналхийлсэн байдаг. Тэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах хоёр орон сууцны эзэмших гэрээг хүч хэрэглэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан айлган бүрдүүлж, өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан. Энэ үеэрээ иргэнийг зодож, биед нь гэмтэл учруулж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байдаг.   Энэ хэрэгт холбогдолтой 12 хүнийг шүүх хурал ирэх дөрөвдүгээр сарын 2-ны мягмар гарагт буюу маргааш  09:00 цагаас Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр товлогдоод байна.

Шүүх хурал хаалттай явагдах бөгөөд тэднийг Эрүүгийн тухай хуулийн 20.3-1, 2, 3, 20.16-2.1, 11.1-2.4, 17.6-2.3, 12.1-2.2, 12.1-.2.10, 11.6-1 зүйл ангиар шүүнэ.

Share:
510

like

dislike

love

funny

angry

sad

wow