Урт цагааны барилгыг нураахыг эсэргүүцэж, шүүхэд ханджээ
Монголын ахмад архетикторууд Урт цагааны барилгыг нурааж, буулгахыг эсэргүүцэж, шүүхэд ханджээ. Цаашид судлаачдын зүгээс Улаанбаатар хот ямар үүх түүхтэй, архетиктурын дурсгалтай вэ, хотод ямар соёлын өв байна, хэрхэн хамгаалах ёстой вэ гэдэг олон нийтэд чиглэсэн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тэд Улаанбаатар хотын түүхэн дурсгалт барилгуудыг нураагаад байна вэ. Үүний нэг шалтгаан нь нийслэл хот нэг л хотын төвтэй. Энэ хотын төвдөө хэт төвлөрч, барилга барьж байгаа учраас энэ бүхэн түүхэн дурсгалт барилгыг буулгах, нураах нөхцөл болж байна.
Хотын шинэ дэд төв байгуулна гэж ярьдаг ч бодитой ажил болж чадаагүй. Яармагийн бүс нутаг дэд төв биш суурьшлын бүс болсон. Тэнд ажлын байр байхгүй. Тиймээс хүссэн хүсээгүй Улаанбаатар хотын Бага тойруу, Их тойруу орчимд барилга байшингууд эрчимтэй баригдаж, хяналтгүйгээр зөвшөөрөл олгож байна гэж үзэж байгаа юм.