Улс төрийн намын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийнэ
Эрх баригчид Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн. Улмаар Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж одоо Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах үлдээд байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо уг хуулийн төслөөр бүх намын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ.