Цасан нурангид дарагдсан иргэнийг эрэн хайх ажиллагаанд Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож эхэллээ

2-р сарын 16, 2024 - 12:31
11 сарын өмнө
 0  17
Цасан нурангид дарагдсан иргэнийг эрэн хайх ажиллагаанд Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож эхэллээ

Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум Хүйтэн буйр багийн “Төгрөг” гэдэг газар тус сумын харьяат 2 малчин малаа хариулж яваад уулын цасны нуралд өртөж, цасанд дарагдсан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 12-ны өдрийн 19:50 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн очиход малчин Х /29 настай, эрэгтэй/ цасан нурангид дарагдсан байсныг эсэн мэнд олж, Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвд хүргэжээ. Харин түүнтэй цуг явсан малчин А /26 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Харин өнөөдөр  өглөөнөөс эрлийн ажиллагаанд Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр ангиудаас бүлгүүд гарч үүрэг гүйцэтгэж эхэлжээ.

Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow