Токиогийн марафонд Г.Хишигсайхан хүрэл медаль хүртлээ
Токиогийн ОУ-ын хагас марафоны нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 20 мянган орчим гүйлтийн тамирчин оролцож, тэднээс 100 гаруй нь мэргэжлийн элит ангилалд өрсөлдсөн байна. Манай улсаас ОУХМ Г.Хишигсайхан уг марафонд уралдан, хүрэл медалийн эзэн болжээ. Тэрээр 21 км замыг 1 цаг 12 минут 12 секундэд туулсан байна.