"Синофарм" үйлдвэр 2.5 сая тун вакциныг тусламжаар өгчээ

4-р сарын 2, 2024 - 20:49
9 сарын өмнө
 0  56
"Синофарм" үйлдвэр 2.5 сая тун вакциныг тусламжаар өгчээ

Монгол Улсад өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, малын дархлаа суларсны улмаас хонины цэцэг өвчний болзошгүй эрсдэл үүсээд байгаа. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын "Синофарм" эмийн улсын үйлдвэрээс олон улсын лавлагаа лабораториор баталгаажсан хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 2.5 сая тун вакциныг хүлээн авлаа.

Тус вакцины хоруу чанар, дархлаа тогтоох идэвхийг шалгуулахаар Мал эмнэлгийн эмийн сорил баталгаажуулалтын улсын лабораторид дээжийг өгсөн байна.

Шинжилгээний хариу гармагц эрсдэл бүхий аймаг, сумдад хүргүүлж яаралтай дархлаажуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Share:
56

like

dislike

love

funny

angry

sad

wow