Монгол Улс өрсөлдөх чадвараараа дэлхийн 67 улсын 61-т эрэмбэлэгджээ
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2024”-ийг танилцууллаа.
Энэ жилийн судалгаанд дэлхийн 67 орныг 336 шалгуураар эрэмбэлсэн байна.
-Эдийн засгийн тамир тэнхээ
-Засаглалын үр ашигт байдал
-Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа
-Дэд бүтэц гэсэн дөрвөн шалгуураар хэмждэг.
Монгол Улс 2015 оноос хойш өрсөлдөх чадварын тайланд эрэмбэлэгдэж байна. Манай улс сүүлээсээ 2, 3 дугаар байрт жагсдаг байсан бол энэ жил 67 улсаас 61-т эрэмбэлэгдсэн байна. Монгол Улс 46.3 оноотой байна. Өнгөрсөн оноос 10.37 хувиар ахицтай үзүүлэлт гарсан. Манай улсын дэд бүтцийн шалгуур үзүүлэлт буурсан нь өрсөлдөх чадварыг хойш татсан. Хамгийн өндөр өрсөлдөх чадвартай улсаар Сингапур улс шалгарсан байна. Сингапур улс 2020 онд өрсөлдөх чадвар хамгийн сайтай улсаар шалгарч байсан юм. Сингапур улсын дараа Швейцарь, Хонконг, Ирланд, Дани улс эхний таван байрыг эзэлсэн байна. Мөн Норвеги, АНЭУ, Нидерланд улс эхний 10-т эрэмбэлэгдсэн байна. Хамгийн сүүлд Венесуэл, Аргентин, Нигери, Гани улс оржээ. Эдийн засаг, засаглалын хувьд хямралтай улсууд хойгуур эрэмбэлэгдсэн байна. Урд хөрш БНХАУ жагсаалтын 14-т эрэмбэлэгдсэн бол эдийн засгаараа хамгийн хүчтэй АНУ өрсөлдөх чадвараараа эхний 10-т багтаагүй байна.