Хуурамч евро хилээр нэвтрүүлж, банканд солиулсан этгээдүүдийг шалгаж байна

4-р сарын 29, 2024 - 09:30
8 сарын өмнө
 0  71
Хуурамч евро хилээр нэвтрүүлж, банканд солиулсан этгээдүүдийг шалгаж байна

Гадаадын иргэдтэй хамтран их хэмжээний хуурамч евро бэлтгэж, ашиглах гэж оролдсон иргэн Д-г цагдаагийн байгууллагаас шалгаж байна.


Тодруулбал, тухайн этгээд өнгөрөгч гуравдугаар сард Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг арилжааны гурван банкны салбарт хуурамч евро солиулж, мөнгөн дэвсгэрт болгожээ. Урьдчилсан байдлаар 170 мянган евро буюу 600 орчим сая төгрөгийн вальютыг арилжааны банкаар солиулсан байна. 


Уг хэрэгт одоогийн байдлаар 5-6 монгол, гадаадын гурван иргэнийг шалгаж байна. Мэргэжилтнүүдийн зүгээс хуурамч еврогийн дэвсгэртүүдийг мөнгө тоологч машинд хийхэд алдаа заахгүй, энгийн хүний нүдээр харахад ялгагдахааргүй жинхэнэ мэт хийцлэлтэй байсан аж.

Share:
71

like

dislike

love

funny

angry

sad

wow