Хууль бусаар олборлосон 644.8 грамм алтыг эд мөрийн баримтаар хураан авлаа

9-р сарын 29, 2023 - 10:09
2 жил өмнө
 0  94
Хууль бусаар олборлосон 644.8 грамм алтыг эд мөрийн баримтаар хураан авлаа

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Булган аймгийн Бүрэгхангай сум, Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан Б, О нарын нэр бүхий 9 этгээд, Б, Н нарын нэр бүхий 26 этгээд, хууль бус алтыг худалдан борлуулдаг байж болзошгүй Я нарын үйлдлийг таслан зогсоожээ. Мөн хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан экскаватор, том оврын автомашин, дунд оврын автомашин, техник хэрэгсэл 17, бусад техник хэрэгсэл, алт угаахад ашигласан тоног төхөөрөмжийг битүүмжлэн хураажээ.Зах зээлийн ханшаар 135,408,000 орчим төгрөгөөр үнэлэгдэх хууль бусаар олборлосон 644.8 грамм алтыг эд мөрийн баримтаар хураан авч,  мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Share:
94

like

dislike

love

funny

angry

sad

wow