"Хугацаат цэргийн алба хаагч гурван давхраас үсэрсэн нь камерын бичлэгт бичигдсэн"

12-р сарын 10, 2023 - 18:10
12 сарын өмнө
 0  842
"Хугацаат цэргийн алба хаагч гурван давхраас үсэрсэн нь камерын бичлэгт бичигдсэн"

Дотоодын цэргийн 05-р ангид энэ сарын 9-ны өдөр буюу өчигдөр тус ангийн байлдагч өндрөөс унаж бэртсэн талаар бид мэдээлж байсан. Уг асуудлаар өнөөдөр Дотоодын цэргийн штабаас мэдээлэл өглөө.  Энэ үеэр 05-р ангийн захирагчийн орлогч Дэд хурандаа Д.Отгонбаатар "Хугацаат цэргийн албаны байлдагч өглөө хоолонд орох үедээ халуураад байна гэх шалтгаанаар цэргийн байрандаа үлдсэн.


Улмаар цэргийн байрныхаа зүүн хойд хэсэгт өндрөөс унасан байдалтай олдсон. Байлдагчийг олсон даруйдаа анхан шатны тусламж үзүүлж, Гэмтлийн согог судлалын үндэсний төвд хүргэсэн. Одоогийн байдлаар биеийн байдал нь хүнд байна.  Болсон үйл явдлын талаарх камерын бичлэгт үлдсэн бодит мэдээллийг хүргэхэд тухайн хугацаат цэргийн алба хаагч нь цэргийн байрны гурван давхарт байрладаг ба тус давхрын сургалтын танхимын цонхоор үсэрсэн нь камерын бичлэгээр тогтоогдсон" гэв. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Мөн тус ангид Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт аюулгүй байдлын хэлтэс, Дотоодын цэргийн штабын дотоод хяналтын хэлтсээс хамтарсан албаны шалгалтыг зохион байгуулж байгаа юм байна. 


Цэргийн анги болон Дотоодын цэргийн штабын зүгээс эмнэлгийн байгууллагуудтай хамтран алба хаагчийн эмчилгээтэй холбоотой бүхий л дэмжлэг туслалцааг үзүүлж, ар гэртэй нь байнгын харилцаа холбоотой байгаа гэдгийг албаныхан хэллээ.

Share:
842

like

dislike

love

funny

angry

sad

wow