Хонь: Мөнгө санхүүгийн талаар бодлогогүй алхам, яарсан үйлдэл хийх хэрэггүй
12 ордын өдрийн зурхай (2024.10.16)
Хонь: Мөнгө санхүүгийн талаар бодлогогүй алхам, яарсан үйлдэл хийх хэрэггүй. Эрсдэлтэй ажил хэрэг явуулах, томоохон худалдан авалт хийх зэргээс зайлсхий. Харилцааны соёлгүй байдлаас болж асуудал үүсэх бололтой. Таныг сонирхолтой танил хүлээж байна. Ижил сонирхолтой эсвэл нэг салбарт ажилладаг хүмүүстэй танилцах болно.
Үхэр: Хэн нэгэнд найдаж ажил бүтнэ гэж хүлээх хэрэггүй. Зөвхөн өөрөө өөртөө л найдаж, бүхнийг амжуулаарай. Ажил хэргийн уулзалтуудыг энэ сарын төдийгүй энэ жилийг дуустал хэрхэн хийхээ төлөвлөхөд тохиромжтой байх болно. Амжилтад хүрэх нь санааны зоргоор бүтэхгүй, хүнд хэцүү зам туулж, их хүч хөдөлмөр зарцуулна гэдгийг санаарай.
Ихэр: Янз бүрийн мэдээллийн урсгал нэмэгдэнэ. Бусдын өдөөн хатгалга, хов живэнд автах хэрэггүй. Өөрийн итгэл үнэмшил, сэтгэл зүрхэндээ үнэнч бай. Хайртай хүнтэйгээ сайхан харилцаа тогтоох эсэх нь таны тэвчээртэй, ухаалаг байхаас ихээхэн хамаарна. Дотнын хүмүүс болон аав ээждээ халамж анхаарал тавихаа хойшлуулах хэрэггүй.
Мэлхий: Хэвлэн нийтлэх, бичиг цаасны ажилтай хүмүүсийн хувьд ихээхэн таатай үе. Урам зориг, хичээл зүтгэлийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл нь сэтгэл гаргасан бүтээл нь байх болно. Ажил хэрэгтээ дур сонирхолтой байдал нь таныг амжилтад хөтлөх болно. Харин аз туршиж хөрөнгө оруулалт хийх, ихээхэн мөнгө зарлагадах хэрэггүй.
Арслан: Энэ өдөр танд тайван бодох хугацаа хэрэгтэй байна. Бодит байдалдаа тулгуурлан худалдан авалтаа хийхгүй бол хэт өндөр дүнтэй бөгөөд онцын шаардлагагүй эд зүйл авах нь санхүүгийн хямралд орох хэмжээнд хүргэж мэднэ. Хариуцлагатай, тооцоотой байж ахуй амьдралаа өөд нь тат. Аливаа гаргах шийдвэрээ нухацтай бодож тунгаахыг од эрхэс зөвлөж байна.
Охин: Бүх зүйлийг хийж зохицуулах чадвар нэмэгдэнэ. Урам зоригоор дүүрэн байх болно. Ихэнх зүйл энгийн оролдлогоор бүтнэ гэдгийг од эрхэс танд амлаж байна. Энэ өдөр ихэнх хүмүүс эрч хүчний урсгалыг мэдэрч, урам зоригтойгоор бүхий л ажлаа эхлүүлнэ. Биеийн хүчний ачаалал авдаг бол эмчилгээ сувилгаа хийлгэхэд таатай байна.
Жинлүүр: Эрч хүч, чадал тэнхээ шавхагдах мэт санагдаж мэднэ. Сэтгэлийн тэнхээг шалгах мэт ажил хэрэг тань ихээхэн хүчин чармайлт шаардана. Сэтгэл санаа муу байвал нөхцөл байдлыг бүр төвөгтэй болгох магадлал өндөр байна. Бүхнийг бараан талаас нь харж сэтгэлээ чилээсний оронд өөдрөг үзэл, гэрэл гэгээтэй талыг гол болгож чадвал таны өмнө амжилт, ашиг орлогын үүдийг нээх болно.
Хилэнц: Өөрийн авьяас чадвартаа итгэлтэй байж, улам хөгжүүлсээр байх хэрэгтэй. Хэдий чинээ шантралгүй оролдоно төдий чинээ гайхалтай үр дүнд хүрнэ. Сэтгэл санаа шинэчлэгдэн сэргэж амьдралын эрч хүч тань нэмэгдэнэ. Таны амьдралд маш ихээр нөлөө болохуйц шинэ танилтай учирна.
Нум: Өөрөө өөрийгөө цэнэглэж, улам боловсрох тал дээр анхаар. Шинэ мэдлэг чадвар хуримтлуулах, танилын хүрээгээ өргөтгөх зэрэг нь олон боломж нээх болно. Хэрэв таны ажил хэрэгт ямар нэгэн саад тотгор шургачихгүй л бол санхүүгийн асуудал дээр амжилт гаргаж чадна. Зарим үед хэт их санаачилга гаргах, идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэхээс татгалз.
Матар: Таныг дотоод сэтгэлийн эрч хүч маш бүтээлч болгох болно. Өнөөдөр өмнө нь хийж үзээгүй хүслээ биелүүлэх хачин бодол төрнө. Гэсэн ч энэ нь сэтгэл санааг тань өргөж, сэргээхэд ихээхэн тус болох болно. Амьдралд тохиосон бүхий л асуудал бэрхшээлийг түр ч болтугай мартаарай. Өөдрөг хүмүүс ихэнх зүйлийг бүтээх боломжтой байдаг.
Хумх: Арилжаа наймаа эрхлэгчдийн хувьд таагүй мэдээ ирнэ. Шинэ бизнес эхлэх үед хэчнээн хичээл зүтгэл гаргах ч алдагдалд орж болзошгүй. Төлөвлөөгүй уулзалт нь таагүй үр дагаврыг авчирч магадгүй. Аливаад тэвчээртэй, ухаалаг хандах нь таныг бусдад өөрийгөө эергээр харуулж, зөв хүн гэдгийг мэдүүлэх болно. Хэрэгцээтэй тусламжаа цаг алдахгүй авах нь чухал байна.
Загас: Үйл хөдлөлөө бодож хийх хэрэгтэй. Ямарваа хэрүүл маргаанд ялах гэж биш, илүү ухаалаг хандсанаар амжилттай даван гарна. Найз нөхөд төрөл садантай холбоотой асуудлууд гарч ирж магадгүй. Аливаа харилцаа нь зохион байгуулалтаа сайжруулахыг шаардаж байна. Сонирхолтой үйл ажиллагаанд оролцох нь сэтгэл санааг тогтворжуулна.