Хаврын улс төрийн "түймэрт" Т.Санчир "хуйхлагдах" дөхөв

4-р сарын 12, 2024 - 10:48
8 сарын өмнө
 0  51
Хаврын улс төрийн "түймэрт" Т.Санчир "хуйхлагдах" дөхөв

Монголын мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин Т.Санчир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байна гэж хэлснийхээ төлөө цахим сүлжээнд иргэдийн "дайралтанд" өртөв. Олон нийт түүнийг "Намын бөгс долоогч болжээ. Хайран сайхан залуу харамсалтай байна. Залуу хүн өөрөөр харж сэтгэх хэрэгтэй байсан юм даа" хэмээн шүүмжилсэн байв. Хаврын улс төр С. Зоригийн агсны хэргийн тухай болон түүний хөшөөг үлдээсэнгүй хэрүүлийн "алим" болгов.  МАН, АН гэсэн хоёр намын хооронд нэг нэгнээ гүйтгэх, буруушаах, няцаах байдалтай эхлэж буй нь спортын салбарынхан  өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн нь ийн хэл аманд өртөх шалтгаан болсон бололтой. Хэдий сонгууль болоход 2,3 сар үлдээд байгаа ч өнөөдөр ядуурал, бухимдалдаа туйлдсан хүмүүс хэн яаж гишгэж байгааг юутай ч гаргаахгүй болсон байна гэдэг нь  эндээс харагдав. Мөн хоёр намын алалцаан дунд санаатай болсон санаандгүй орж ирж дэмжсэн хэнийг ч иргэд өөрийн үзэл бодлоороо ийн хуурай газрын түймэр шиг "хярваслахад" бэлэн байна.

 Тодруулбал Т.Санчир  цахим сүлжээндээ "Хэний ч халаасанд ороогүй. Ах нарыг би олон жил итгэж найдаж хүлээж ханалаа. Нэгийг нь солиод нөгөөг нь гаргаад 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд юу ч өөрчлөгдсөнгүй. Тэд нарт өөрчлөх сэтгэл түй ч алга. Нам харгалзахгүй хувааж идэж ууж, хувааж цөлмөх л хүсэл тэдэнд байгаа. Ээлжилж идэж ууж, бие биедээ шаардлага тавьж чадахааргүй болжээ. МАНАН байгаа цагт нэг ч авлигалч шоронд орохгүй. Хуулийн хариуцлага хүлээхгүйг бид хангалттай харж байна. Одоо больё. 30 жил юу ч хийгээгүй ах нар одоо хангалттай. Гурван жилд засах гэж хичээж байгаа залуу хүнд би энэ жил итгэж үзнэ ээ. МАНАН мафийг устгаж чадах ганц хүн нь Л.Оюун- эрдэнэ болон түүний засгийн газар. Яагаад гэвэл тэр залуу хүн хэн нэгний халаасанд ороогүй хүн учраас би Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг дэмжиж байна" гэж бичсэн юм. 

Share:
51

like

dislike

love

funny

angry

sad

wow