Г.МОНГОЛЖИН МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
АНЭУ-ын Абу Даби хотноо болж буй Ази тивийн аварга шалгаруулах жюүжицүгийн тэмцээн болж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр -57кг жинд барилдсан Garuda BJJ & MMA академийн тамирчин Ганбаатарын Монголжин БНСУ, АНЭУ, Филиппин улсын тамирчдыг ялсан юм. Тэрбээр аваргын Алтан медалийн төлөө Казахстан улсын тамирчинтай барилдаж мөнгөн медаль хүртжээ.