Галт тэрэгтэй мөргөлдсөн машинд сууж явсан эмэгтэй нас баржээ
"Дархан-2" өртөө-Шарын гол хоорондын замын 11 км-ын 5 зуутад байрлах автозамын гарамд өчигдөр 21:11 цагт 3501-р галт тэрэгний урдуур Субару маркын суудлын автомашин орж осолдсон харамсалтай хэрэг гарсан. Галт тэрэгтэй мөргөлдсөн жолооч, хажууд нь сууж явсан эмэгтэй сэхээнд эмчлүүлж байсан юм.Тэгвэл эмчлүүлж байсан эмэгтэй өнөөдөр 15:00 цагийн орчимд бэртлээ даалгүй нас баржээ. Талийгаач 40 настай байсан бөгөөд олон эрхтний маш хүнд хавсарсан гэмтэлтэй гэх оношоор эмчлүүлж байсан байна.