Галд амиа алдсан гал сөнөөгч 5 хүүхдийн халамжит сайн аав нь байжээ
Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо, Баянхошууны шинэ буудалд "Миний" дэлгүүрт гарсан галыг унтраах гэж байгаад харамсалтай нь энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын нэг алба хаагч нас барсан юм.
Талийгаач 20 гаруй жил ОБЕГ-т ажилласан бөгөөд таван хүүхдийн эцэг байжээ. Ар гэрийнхэн нь болсон явдалд харамсан гашуудаж, гомдолтой байгаагаа ОБЕГ-ын удирдлагуудад уламжилсан байна. Тэрбээр тэтгэвэртээ гарах гэж байсан байна.Харамсалтай нь удирдлагууд нь тэтгэвэрт гарах хүсэлтийг нь хүлээж аваагүй байна.
Дээрх галыг унтраахаар 100 гаруй албан хаагч ажилласан. Хэргийн газар үзлэг хийгдэж байна. Амь насаа алдсан албан хаагчийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.
Талийгаач Чингэлтэй дүүргийн Гал унтраах 10 дугаар ангийн өндрийн шат хариуцсан тасгийн дарга ахлах ахлагч Дашнямын Жанчив "Миний дэлгүүр"-ийн агуулах шатсан түймрийн голомтод ажиллаж байгаад амиа харамсалтайгаар амиа алдсан юм.