ДАШТ-ээс Б.Цэрэндэжид мөнгөн медаль хүртлээ
АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 20 тамирчин өрсөлдснөөс өсвөр үеийнхний орхидын 76 кг-ын жинд Б.Цэрэндэжид цээжнээс 100 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ. Пауэрлифтингийн охидын ангилалд ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин болж байгаа юм.