Азийн аваргын эхний өдөр 3 алт, 2 хүрэл медаль хүртэв

4-р сарын 22, 2024 - 07:24
8 сарын өмнө
 0  18
Азийн аваргын эхний өдөр 3 алт, 2 хүрэл медаль хүртэв

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгт үргэлжилж байна.

Тус тэмцээний эхний өдөр манай улсын 8 тамирчин дэвжээнд гарч, таван медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, 57 кг-д Л.Энхрийлэн, эрэгтэйчүүдийн 66 кг-д Б.Эрхэмбаяр нар алт, түүнчлэн эмэгтэйчүүдийн 52 кг-д Л.Сосорбарам, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Цогт-Очир нар хүрэл медаль хүртлээ.

Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow