Асашёорюү Д.Дагвадорж: Намайг тайван орхи
Японы сумогийн хамгийн дуулиантай аварга Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлж, эх орондоо ирэн нэг хэсэг бизнес, улс төрд орсон. Ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн сумогийн их аварга Улсын циркийг хувьчилж авснаас болоод нэр хүнд нь унасан гэхэд хилсдэхгүй. Гэвч удахгүй циркийг сэргээн босгохоор ажиллаж буйгаар зарлан тэрбээр шинээр баригдах циркийн өнгө төрхийг илтгэсэн зургаа тавиад "Тэвчээрэй хүлээ" хэмээсэн байсан. Харин саяхнаас түүнийг энэ жилийн сонгуульд 1 дүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангайн тойрогт нэр дэвших нь гэсэн мэдээлэл гарах болсон. Аав ээж нь Өвөрхангайх. Харин Ерөнхийлөгч асан Женко Х.Баттулга ахыгаа бараадаад хангайн бүсээс нэр дэвшээд гараад ирнэ гэсэн утга бүхий цахим орчинд гарсан юм. Тэрбээр олон нийтийн санал бодлын хариу болгон өөрийн цахим хуудсаараа дамжуулан хариуг нь барьжээ. Ингэхдээ "Үхсэн ацны чинь улстөр бэ. Намайг зүгээр тайван орхи" гэсэн пост оруулжээ.