"Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базарааг үргэлжүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ

5-р сарын 17, 2024 - 08:18
10 сарын өмнө
 0  27
"Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базарааг үргэлжүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ
 Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базарааг шүүгчийн захирамжаар  сулласан байна.
 “Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа болон түүнтэй холбоотой хэд хэдэн хүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард /2024.04.15/ Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилж, улмаар тэднийг нэг сарын хугацаатайгаар цагдан хориод байсан билээ.
Тэгвэл ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид хоригдож байсан тэднийг  /2024.05.15/ сулласан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Р.Базарааг сулласан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Р.Базараа нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацаа маргааш буюу тавдугаар сарын 17-ны өдөр дуусаж байсан юм. Тэгвэл прокуророос Р.Базарааг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, түүнийг сулласан шүүгчийн захирамжид гомдол гаргасан байна.
Тиймээс прокурорын уг гомдолыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр буюу тавдугаар сарын 17-ны өдөр хэлэлцэхээр товложээ.
Share:
27

like

dislike

love

funny

angry

sad

wow