Абу Даби хотын зочид буудлыг монгол бичигт гэрэлтүүлгээр чимжээ

11-р сарын 29, 2023 - 07:20
1 жил өмнө
 0  17
Абу Даби хотын зочид буудлыг монгол бичигт гэрэлтүүлгээр чимжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (2023.11.27) АНЭУ-ын нийслэл Абу Даби хотод хүрэлцэн ирсэн. Ерөнхийлөгч  тус улсын Ерөнхийлөгч, Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид-Аль Нахъянтай албан ёсны уулзалт хийжээ.   
     
Ерөнхийлөгч Абу Даби хотноо хүрэлцэн ирэхэд түүний буудалласан зочид буудлын гадна талд монгол бичиг бүхий гэрэлтүүлэг хийж, Монгол Улсын сүлдийг дүрсэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүндэтгэл үзүүллээ. Абу Даби хот нь Арабын Нэгдсэн Эмират Улсын хамгийн том ханлиг бөгөөд улсын нийслэл хот. Тус хотын хүн ам энэ онд 1.5 саяд хүрсэн, хүн амынхаа тоогоор Дубай хотын дараа буюу Арабын Нэгдсэн Эмират Улсдаа хоёрдугаарт бичигддэг. Монгол Улс, АНЭУ-ын хооронд 1996 оны дөрөвдүгээр сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улсаас АНЭУ-д суугаа Элчин сайд Ш.Одонбаатар 2021 оны арванхоёрдугаар сарын 22-нд анхны суурин Элчин сайдын хувиар Итгэмжлэх жуух бичгээ барьжээ.

Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow